Нийслэлийн Хот тохижилтын газраас нэгдүгээр сарын 13-ны баасан гаригт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байгаа билээ. Тус газар өнөөдөр цас цэвэрлэгээний шинэ машинуудтай болсон байна.
Тодруулбал, Нийслэлийн ЗДТГ-аас цас цэвэрлэгээний жижиг оврын 28 шинэ машиныг хүлээлгэн өгчээ. Харин том оврын цэвэрлэгээний машинууд сарын дараа орж ирэх аж.
Маргааш иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ биелүүлж, бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Өмнө нь 2019 онд дээрх машинаас 20 ширхгийг 142 сая орчим төгрөгөөр нийлүүлж байсан билээ.