Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хот тойрсон Хонины там” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы нэгэн шинэ дугаар уншигчдын гарт хүрч байна. “Хот төлөвлөлтийн хүрээлэн” компани Монголд анх удаа нарын эрчим хүчнээс дулаан, цахилгаан гаргаж авах боломжтой бичил станцыг оруулж ирэн, иргэдэд танилцуулж байгаа юм. Энэ талаар бэлтгэсэн мэдээ сурвалжлыг тэргүүн нүүрэндээ онцолсон бөгөөд үргэлжлэлийг аравдугаар нүүрнээс уншаарай.

“Баримт үзэл бодол” булангаас хот тойрсон хонины там нийтлэлээ сонирхоно уу. Мөн гуравдугаар нүүрт энэ долоо хоногт өрнөсөн гэмт хэргийн тойм мэдээллийг уншаарай. Түүнчлэн манай амралтын өдрийн дугаараас тогтмол гардаг “Хэлэх эрхийн индэр”, “Дэлхийн хүмүүс”, “Өд, бэх”, “Нэг ангийнхан зэрэг” булангуудаа шимтэн уншаарай. Энэ долоо хоногийн онцлох нэг ангийнхнаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургуулийн охидын “Алтан баг”-ийнхныг онцолжээ. Сагсан бөмбөгийн тус баг нь нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд удаа дараалан амжилттай оролцож, энэ жил аваргын алтан медаль зүүсэн байна.

Энэ бямба гаригийн онцлох зочиноор энэ цагийн “Гамлет” буюу драммын театрын жүжигчин С.Болд-Эрдэнийг урин оролцуулсан юм. Харин уламжлалт “Дэлхийн хүмүүс” буландаа Испанийн нэрт уран зураач, уран барималч Пабло руз Пикассогийн амьдрал уран бүтээлийг хүүрнэжээ. Энэ талаар уншихыг хүсвэл наймдугаар нүүрийг сөхөөрэй. Мөн есдүгээр нүүрнээс залуу жүжигчин Т.Эрдэнэбаяр буюу “Дэндэв”-тэй хйисэн ярилцлагыг унших боломжтой. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *