“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарын онцлох ярилцлага, нийтлэл сурвалжлагаас тоймлон хүргэе.
сонгуулийн сурталчилгаа бүхэлдээ нэг тиймэрхүү болсон нь үнэн. Уг нь нэр дэвшигчид өөрсдийн хөтөлбөрийг л
ярьж, хэвлэл мэдээллийн
байгууллагынхан мөрийн
хөтөлбөрийг нь сурталчилж
өгөх ёстой юм. Тэгж байж
сонгогчид “Энэ нь илүү юм байна” гэдэг сонголтоо хийдэг. Нэг үгээр хэлбэл сонгогчдод туслах ёстой юм л даа. Сонгуулийн сурталчилгааны
хэд хоногийг харахад мөрийн хөтөлбөрийг сурталчлахаасаа
илүү ойр зуурын хэнд ч
хэрэггүй асуудлаар шуурсаар байгаад сонгуульд орсон.
Газрын наймаа, 60 тэрбум, орос эхнэр, оффшор, хуурамч диплом гээд байгаа нь ард түмэнд үнэхээр хэрэгтэй
сэдэв мөн үү. Мөрийн
хөтөлбөртөө юуг багтаав,
энэ хүн Төрийн тэргүүн болох
хүний хувьд төрийн нурууг хэрхэн зөв авч явах вэ гэдэг бодлогыг нь харах ёстой. Би ч гэсэн Ерөнхийлөгчийн
сонгуулийн сурталчилгаанд сэтгэл дундуур байгаа. Баг,
сум, аймгийн ИТХ, УИХ-ын
гишүүнийг сонгох гэж байгаа сонгууль биш. Тусгаар тогтносон Монгол Улсын Төрийн тэргүүн, улсынхаа эцгийг сонгох гэж байгаа энэ сонгуулийн кампанит ажил ингэж өрнөсөн нь тун
харамсалтай” хэмээн ярилцлагаа эхэлжээ.
Богд дэвжээний “Наадмын
сорилго-2017” барилдаан өнгөрөгч долдугаар сарын
1-ний бямба гаригийн 14 цагт
“Боорчийн өргөө” жуулчны
баазад болсон юм.Сурвалжлагыг нэг, 13 дугаар нүүрээс уншаарай.
Уг нийтлэлд “Өнөөдөр энэ ёс заншил,
уламжлал хаа ч яваа юм бүү мэд. Мөнгө л олж байвал бусад бүх зүйл хамаагүй болчихож. Тэгвэл хүн төрөлхтөний жишигт ямар байдаг юм бэ. Монголоос бусад оронд малыг ил нядлахыг цээрлэдэг. Тусгай зориулалтын газар, тусгай технологиор гаргадаг. Хэрэв монголчууд шиг ил задгай, түмний нүдэн дээр зэрлэгээр гаргаж байвал хууль зөрчсөнд тооцогдож өндөр торгуул төлнө. Бүр ял эдэлж ч магадгүй. Дэлхий нийтэд амьтны эрх хүнийхээс бараг л дээгүүр тавигдаж байгаа шүү дээ” гэж онцолжээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ