Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Дархан-Уул аймаг дахь суурин болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа аж.
Гэсэн ч өдөртөө дунджаар 20-30 жолооч зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсний улмаас торгуулж байгаа юм. Хурд бол зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан. Статистикаас харахад аймгийн хэмжээнд өнгөрөгч 2020 болон 2021 онуудад жилд 3 хүн зам тээврийн ослоос үүдэн амь насаа алдсан байна.