Categories
мэдээ нийгэм

Хот хооронд зорчих хүсэлтээ гаргасан иргэдийн анхааралд

Орон нутаг руу зорчих иргэдийн тоо 91 мянга болж нэмэгджээ

Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлжээ.

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг монгол улсын засгийн газар, зам, тээврийн хөгжлийн яам холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Хүсэлт гаргасан иргэд дараах зүйлсийг анхаарах ёстой. Үүнд:

-Иргэн та гар утас болон цахимаар www.119.mn-руу орж Улаанбаатар хотоос орон нутагт зорчих, орон нутгаас нийслэл хот руу зорчих болон аймаг, сум хооронд зорчих хүсэлт бүртгэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно.

-Товлосон газраа, товлосон цагт очиж шинжилгээгээ өгнө.

-Шинжилгээний хариуг www.119.mn-ээс “Шинжилгээний хариу авах” цэснээс регистерийн дугаараар шалгаж авна.

-Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж захиална.

-Билетээ захиалж авсаны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна.

-Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.

-Очих газраа очиж гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба хайртай дотны хүмүүстээ халдвар дамжуулж бусдад тараахгүйн тулд заавар журмыг сайтар баримтлана.

-Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.

Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн 1900-1234 тусгай дугаарт залгаж мэдээлэл авах боломжтой юм байна. Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа Драгон ЗТТ, Лавай ЗТТ, Тэнгэр ЗТТ төвүүдээс 08:00-16:00 хооронд зохион байгуулна. Тээвэрлэлтийн хуваарийг доор зургаар үзүүлэв. Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэж Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *