Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн анхааралд

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.

Энэхүү журам нь 05 дугаар сарын 22-ноос хэрэгжих бөгөөд хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ. Үүнд:

-Коронавируст халдварын /Ковид-19/-ын цаашид /коронавируст халдвар гэх/ эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа,

-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэхүү журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрө хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,

-Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,

-0-17 насны хүүхдээс коронавируст халдварын бх-ПГУ болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд бх-ПГУ болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.

-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн анхааралд

Улс орон даяар хатуу хөл хориог сулруулахтай холбоотойгоор УОК-оос хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан.

ЯМАР ТОХИОЛДОЛД PCR ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ ВЭ?

  • Дархлаажуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн
  • 0-3 насны хүүхэд,
  • Эцэг эх болон асран хамгаалагч нь PCR шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн болон асрамж, халамжид байгаа 0-15 насны хүүхэд,
  • Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутгаас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, эрүүл мэндийн асуумжийг үндэслэн нэвтрүүлнэ.
  • Дархлаажуулалтын бүрэн тун авсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, халдварын тохиолдол бүртгэгдээгүй, эрүүл бүсээс зорчих зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй.

Зургийн тодорхойлолт алга байна.


ХАЛДВАР АВААД ЭДГЭРСНЭЭ НОТЛОХ ЛАВЛАГАА ЗААВАЛ ШААРДАНА

  • Тухайн зорчиж очих аймаг, нийслэл, сумын Онцгой комиссын зөвшөөрөл
  • Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусаар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа
  • Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явна.
  • Дээрх заалтаас бусад зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд PCR шинжилгээ өгсөн бичиг (шинжилгээ өгсөн өдрөөс хойш 2 хоногийн хүчинтэй)

ДАРААХ ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАНА

  • Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй, вакцинжуулалтын бүрэн тун хийлгээгүй хүн
  • Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьталыг тандалтын багийн саналыг харгалзан
  • Хүүхдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж, эдгэрснээс үл хамааран эцэг/эх, асран хамгаалагчийн хамт.

ЯМАР ТОХИОЛДОЛД ТУСГААРЛАХГҮЙ ВЭ?

  • Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол,
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж, эдгэрсэн бол
  • Дархлаажуулалтын бүрэн тун авсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, халдварын тохиолдол бүртгэгдээгүй, эрүүл бүсээс зорчих зорчигчоос PCR шинжилгээний хариу шаардахгүй, нотлох баримттай зорчигчийг тусгаарлах болон гэрийн ажиглалтад шилжүүлэхгүй.

Тээвэр:

– Зорчигч тээврийн хэрэгслээр зорчихын өмнө нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, хувийн хэрэгцээний эд зүйлс, замд хэрэглэх хоол, хүнс болон хогийн уутыг урьдчилан бэлтгэсэн байна.

-Тээвэрлэгч нь нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгчийг урьдчилан бэлтгэж, зорчигчдыг худалдан авах нөхцөлөөр хангана.

-Хот хоорондын автобусаар 40 зорчигчоос илүү хүн тээвэрлэхгүй байх.

-Биеийн халуун 37.1 хэмээс дээш болон коронавируст халдварын бусад шинж тэмдэг илэрсэн зорчигчийг тээвэрлэхгүй ба холбогдох эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөнө.

-Тээврийн хэрэгсэлд хөшигнөөс бусад суудлын бүрээс, гоёлын эд зүйл зэрэг халдварын эрсдэлтэй хэрэгсэл ашиглахгүй байх, гадаргууг халдваргүйжүүлэх бодисыг байрлуулж, зорчигч бүр гадаргуугийн халдваргүйжүүлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

Төмөр зам:

-Зорчигчийн вагонуудад анхны тусламжийн болон цэвэрлэгээний цомог, гар халдваргүйжүүлэгч, зайнаас халуун хэмжигч, хогийн уутыг байрлуулсан байна;

-Халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл галт тэрэгний дарга нь диспетчерээр дамжуулан тухайн орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабт мэдэгдсэний дагуу бэлэн байдлыг хангуулна;

-Галт тэргэнд халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар эсхүл мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хийнэ;

-Галт тэргээр зорчиж буй иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлэл хүргүүлнэ;

-Тээвэрлэлтийн үргэлжлэх хугацааны турш зорчигчдод хоол хүнсний зүйлээр үйлчилгээ үзүүлэхгүй байх, уух зүйлээр үйлчлэх бол нэг удаагийн хэрэглээний аяга ашиглан тавиур дээр байрлуулан өгнө. Гараас гарт өгөхийг хориглоно. Үйлчилгээ үзүүлсний дараа тавиурыг халдваргүйжүүлнэ.

Агаарын тээвэрлэгч:

-Нисэх бүрэлдэхүүн болон газрын үйлчилгээний ажилтнуудад халдвар хамгааллын иж бүрэн хувцас, нүүрний хаалт, нэг удаагийн амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгч, цэвэрлэгээний бодис, хог хийх уутаар хангана.

-Зорчигчийн амны хаалтыг хоёр цаг тутамд, бохирдсон тохиолдол (найталгасан, ханиалгасан гэх мэт)-д солиулах ба хэрэглэсэн амны хаалтыг суудлын урд байрлах цаасан уутанд хийж, шар өнгийн хогийн уутанд цуглуулна.

-Нислэгийн явцад агаарын хөлгийн дарга, нисгэгч бүхээгийн хаалгыг нээхгүй, шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийн үйлчлэгчтэй дотуур холбоогоор холбогдоно.

-Нислэгийн үргэлжлэх хугацааны турш зорчигчдод хоол хүнсний зүйлээр үйлчилгээ үзүүлэхгүй. Зайлшгүй шаардлагаар уух зүйлээр үйлчлэх бол нэг удаагийн хэрэглээний аяга ашиглан тавиур дээр байрлуулан өгнө. Гараас гарт өгөхийг хориглоно. Үйлчилгээ үзүүлсний дараа тавиурыг халдваргүйжүүлнэ.

-Халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл агаарын хөлгийн дарга нь нисэн очих нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний ажилтнаар дамжуулан тухайн орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт мэдэгдсэний дагуу агаарын хөлгийг нисэх буудалд буухаас өмнө бэлэн байдлыг хангуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *