“Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-д долоо хоногийн хугацаатай аялан тоглолт хийхээр явж байгаад авто машины осолд орон, жүжигчин Т.Билгүүн амиа алджээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр өглөө зам тээврийн ноцтой осол гарч, жүжигчдийн сууж явсан машин ачааны машинтай мөргөлджээ. Улмаар тус продакшны жүжигчид хүнд гэмтэл авч одоогоор Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Ц.Ганбаяр нар ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн төв эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж.
“Одон” телевизийн “Инээдтэй үдэш” нэвтрүүлэгт оролцохоор хошин урлагийн “Шинэ үе”, “Мөрөөдлийн театр”, “Шилдэг өнгө” хамтлагийнхан бүгд хамт явж байжээ.