Categories
мэдээ нийгэм

Хорт хавдар үүсгэдэг их хэмжээний бодисыг илрүүлжээ

Хорт хавдар үүсгэдэг асбестийг манай улсад нууцаар их хэмжээгээр орж ирүүлснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Тус 2.8 тонн бодисыг хувь хүн хууль бусаар оруулж иржээ.

Хорт хавдар үүсгэдэг асбестыг дэлхийн 55 оронд ашиглахыг бүр мөсөн хориглосон бол манай улсад ашиглахыг хязгаарлаж, химийн хорт болон, аюултай бодисын жагсаалтад багтаажээ. Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас Асбест нь хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан бөгөөд ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэдэг аж. Мөн бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Асбест нь маш нарийн утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуу бат, бөх дулаан цахилгаан бага дамжуулдаг, галд тэсвэртэй, усанд уусдаггүй аж. Үүнийг цемент, хана, тааз, дээврийн хавтан, шалны хулдаас, галд тэсвэртэй хувцас, сантехникийн хоолой, цахилгаан шатны тоормозны бэхэлгээ гээд барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд ашигладаг юм байна. .
Манай улсад Асбестын бодисыг оруулж ирэх зөвшөөрөл Эрдэнэт үйлдвэрт л байдаг аж.

One reply on “Хорт хавдар үүсгэдэг их хэмжээний бодисыг илрүүлжээ”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *