Categories
мэдээ нийгэм

Хороодын Засаг дарга нарыг цэргийн бэлтгэл сургалтад хамрууллаа

Хороодын Засаг дарга нарыг цэргийн бэлтгэл сургалтад хамрууллааМонгол Улсын Дайчилгааны тухай хуульд заасны дагуу хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт өнөөдөр Батлан хамгаалах яамны хурлын танхимд эхэллээ.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны Засаг дарга нар оролцов.

Нээлтийн үеэр НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн болон Засгийн газрын бодлого үйл ажиллагааг иргэдэдээ хамгийн ойр хүргэдэг “Төр–Иргэнийг холбох гүүр” нь болсон хорооны Засаг дарга та бүхнийхээ ажлыг хотын удирдлагууд өндөр үнэлдэг гэдгийг энэхүү сургалтын эхэнд онцлон хэлмээр байна. Учир нь Улаанбаатар хот Монгол Улсын цохилох зүрх нь төдийгүй хөгжлийн гол зүтгүүр, эдийн засаг, нийгмийн зангилаа юм. Тиймээс сая гаруй иргэнд хүрч, тэднийхээ үгийг сонсож, төрийн бодлогод тусгаж, хийсэн ажлаараа үйл ажиллагаагаа харуулж, дүгнүүлэх нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс иргэдийн оролцоог илүү хангах, хороо, хэсгийн ахлагч нараа дэмжих бодлогыг барьж байна. Энэ бодлогын хүрээнд 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, та бүхнийхээ дэмжлэгтэйгээр нийслэлийн хөгжлийн тулгуур болсон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд 24 жилийн дараа шинэчилсэн найруулгыг хийхээр төлөвлөн, зорилт маань ч алхам алхамаар урагшилж, өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэж байгааг дуулгахад таатай байна” хэмээн онцолж байв.

Энэ удаагийн сургалтыг НЗДТГ-ын Цэргийн штаб Батлан хамгаалах яамтай хамтран батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 7, 8, 9-ний өдрүүдэд болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *