НӨАТ-ын ээлжит сугалаа энэ сарын 19-нд болж нэг иргэн 20 сая төгрөгийн азтанаар тодров. Үндсэн сугалааны тохиролд 79369350 дугаар тодорч нийт 13 мянга 930 иргэн азтан болжээ. 20 мянган төгрөгийг 12 496, 100 мянган төгрөгийг 1284 иргэн хожсон байна. Харин 500 мянган төгрөгийг 132, 4 сая төгрөгийг 15 азтан хожжээ. Харин үндсэн сугалааны дээд хонжвор болох 100 сая төгрөгийн эзэн тодроогүй аж. Мөн энэ удаагийн сугалаагаар 50 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй. Тиймээс ирэх сарын ээлжит сугалааны супер хонжвор 100 сая болж өсөх юм.