Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн задгайд оршин суух иргэн Г гэрээс эд зүйл, галт зэвсэг хулгайлсан хэрэг энэ сарын 11-нд гарчээ. Энэ талаарх мэдээллийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, тусгай ажиллагааны газар, Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасан гэнэ. Ингэхэд өнгөрсөн долдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа онцгой дэглэмтэй хорих ангиас суллагдсан Ж, Б нар байсан бөгөөд галт зэвсэгтэй этгээдүүдийг цаг алдалгүй шуурхай дайчлан баривчилсан байна.
Б.УРАН