Цагдан хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан амьсгал хураасантай холбогдуулан ШШГЕГ-аас дотоод хяналтын шалгалт хийхээр болсон байна. Талийгаач өрөөндөө гурвуулаа саатуулагдаж байсан бөгөөд өрөө бүрт бичлэг хийгдэж байдаг аж. Дашрамд дурдахад он гарснаас хойш таван хүн хорих ангид нас барсан бөгөөд өнгөрсөн онд 17 хүн хорих ангид нас барсан байдаг юм байна. Дээрх тохиолдлууд бүгд өвчин хүндэрсэн гэх шалтгаантай ажээ.