Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 435 дугаар ангид улаан бурхан өвчин гарчээ.
Тиймээс Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг тус ангид ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалт хийж байна.
Дашрамд өгүүлэхэд Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 839 тохиолдол бүртгэгдсэнээс аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдварт өвчний тасагт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эдгээрийн 11 нь насанд хүрэгчид бол 44 нь бага насны хүүхэд аж.