Categories
мэдээ нийгэм

Хориг арга хэмжээг дагаж мөрдөх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих сургалтыг зохион байгууллаа DNN.mn

Цөмийн зэвсгийн хяналтын Висконсин төслийн мэргэжилтнүүд энэ сарын 22, 23-ны өдрүүдэд засгийн газар, хууль сахиулах байгууллага, салбарын 40 гаруй төлөөлөгчдөд зориулан Эрсдлийн тайлангийн мэдээллийн санг ашиглах талаар сургалтыг зохион байгууллаа.

Уг мэдээллийн сан нь үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх болон холбогдох хориг арга хэмжээнээс зайлсхийх үйл ажиллагаатай холбоотой дэлхий даяарх компаниудын талаарх ил тод мэдээллийн тэргүүлэх эх сурвалж юм.

Сургалт нь экспортын хяналт болон хориг арга хэмжээний зөрчлийг илрүүлэх, судлах, олон улсын хориг арга хэмжээний хэрэгжилтийг нэмэгдүүлэх салбарын чадавхийг бэхжүүлэхэд Монголын төр болон хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд АНУ-ын Төрийн департаментын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх товчооны (ISN) Экспортын хяналт ба холбогдох хилийн аюулгүй байдлын (EXBS) хөтөлбөрөөс санхүүжүүлэн Монгол Улсын Терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Цөмийн зэвсгийн хяналтын Висконсин төсөл нь үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах стратегийн худалдааг хориглох зорилготой судалгаа, олон нийтийн боловсролыг явуулдаг АНУ-д төвтэй ашгийн бус байгууллага юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *