Иргэдийг хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна. Хоолны хордлого гарахад нөлөөлөх гол хүчин зүйл бол хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.
-Салат, зуушийг тухай бүр шинээр бэлтгэж хэрэглэх,
-Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох,
-Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах,
-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах,
-Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах,
-Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө, бие зассаны дараа заавал гараа угаах,
-Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх,
-Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглээрэй.