Өнгөрсөн мягмар гаригаас эхэлсэн Нида хар салхины улмаас Хонконгт ширүүн бороо орсны улмаас цаг агаар нь эрс хүйтэрчээ. Сүүлийн 59 жилд болж байгаагүй энэхүү хүйтрэлийн улмаас 85 хүн нас баржээ. Үүнээс болж Хонконгийн агаарын тээвэр 180 гаруй нислэгээ цуцалж, маш олон тооны автобус, трамбай, гатлага онгоцоо зогсоожээ.
Энэ тухай Хонконгийн Онцгой байдлын албанаас “Өмнө нь ч гэсэн Хонконгт хар салхи их гарч байсан бөгөөд өндөржүүлсэн хамгаалах арга хэмжээ авч дуут дохио өгсний дүнд өнөөдрийг хүртэл аюулыг хохирол багатай давж ирсэн. Хэрвээ ингэж урьдчилан сэргийлж ажиллаагүй байсан бол маш олон хот хаагдсан байх байлаа” хэмээн мэдэгджээ.
Энэхүү салхи нь Хонконгийг дайраад Өмнөд Хятадыг чиглэж цагт 145 км цаг-н хурдтайгаар явж байна. БНХАУ-ын далайн захиргаанаас хар салхины улмаас эрэг хавиар 11 метр өндөр давалгаа үүсч байгааг анхааруулаад хар салхинаас үүдэн гарч болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлжээ.
Мөн Хятадад 600 гаруй хурдны галт тэрэгний чиглэлийг цуцалсан байна. Үүнтэй холбогдуулан иргэд олон хоногийн хүнсээ нөөцөлснөөс зарим дэлгүүрүүдийн лангуу хоосрох дээрээ тулжээ.
О.ӨНӨР