Categories
гадаад мэдээ

Хонконгт болсон ОУ-ын математикийн олимпиадад дүрвэгч хүү мөнгөн медаль хүртжээ

Хонг Конгод болсон Олон Улсын Математикийн Олимпиадад оролцсоны дараа тус хот дахь Өмнөд Солонгосын консулын газарт дүрвэж нэвтэрсэн хүүг гурван удаагийн мөнгөн медальтан байсныг өчигдөр South China Morning Post сонин мэдээлжээ.

57 дахь удаагийн Олимпиадад оролцсон Хойд Солонгосын багийнхан Ри Жон Ёл нэртэй хүүгийн зургийг өгч зохион байгуулагчдаас олж өгөхийг гуйсан байна.

Ри нь Хойд Солонгосын багийн зургаан гишүүний нэг байсан бөгөөд 2014 оны Өмнөд Африкийн Кэйп Таун, 2015 оны Тайландын Чиан Май хотуудад болсон тэмцээнүүдээс мөнгөн медаль авч байсан гэнэ. Тэр энэ удаа бас мөнгөн медаль авсан байжээ.

Ингээд нэг гишүүнээ олж чадаагүй багийнхан долдугаар сарын 19-нд Хонг Конгоос буцсан гэнэ.

Хяналтын камерт бичигдсэн дүрснээс харвал нэг хүү ганцаар буудлын өрөөгөө орхин гарч байгаа баримт үлджээ. Гэхдээ энэ нь Ри Жон Ёл мөн гэсэн баталгаа олдохгүй байна.

Харин Өмнөд Солонгосын консул энэ талаар огт мэдээлэл өгөхгүй байгаа ба Хонг Конг дахь байрных нь гадаа цагдаагийн нэмэлт хамгаалалт гаргасан байгаа гэнэ.

Хойд Солонгосын өсвөрийн математикчид энэ удаагийн Олимпиадад багаараа зургаадугаар байрт орсон юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *