Хонконгийн цагдаа нар Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэх хэрэгт 30 гаруй хүнийг сэжиглэж байгаа агаад бүгд хилийн чанадад дүрвэжээ. “ South China Morning Post” сонин ням гаригийн дугаарт онцолсноор эрэн сурвалжлагчдын дунд хоёр хууль тогтоогч асан байгаа нь Тэд Хуэй, Сикстус Лян нар аж. Тэднийг АНУ, Их Британид дүрвэсэн байх магадлалтай гэж үзэж байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооноос өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Хонконг дахь аюулгүй бадлыг хангах тухай хуулийг баталсан. Хятадпын эрх баригчид тус бүс нутагт терроризм, салан тусгаарлах үзэл, төрийн эргэлт хийх, гадны хүчнийхэнтэй үгсэн хуйвалдсан зэрэгтэй тэмцэх зорилгоор хууль батлан, буруутай этгээдэд бүх насаар нь хорих хүртэлх ялаар шийтгэх тухай заажээ. Энэхүү хуулийг хэлэлцэж батлах хугацаанд Хонконгт нэг бус удаа эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч байв. Зарим тэмцэгчид хилийн чанад руу дүрвэсэн гэх мэдээ ч бий. Өнөөдрийн байдлаар эсэргүүцлийн жагсаалд оролцогсдын 40 гаруйг нь шинэ хуулийг зөрчсөн гэх хэрэгт сэжигтнээр татаад байгаа юм. Тэдний дунд хэвлэлийн магнат Жимми Лай байгаа аж.
Д.ЦЭРЭНДОЛГОР
7 replies on “Хонконгийн цагдаа нар 30 гаруй хүнийг эрэн сурвалжилж байна”
Хотите круглосуточный доступ к казино? Скачайте 1xslots бесплатно и начните выигрывать.
Для уверенного начала активируйте промокод лаки джет для бонусов.
Скачайте легальные БК и делайте ставки на спорт с мобильного устройства
Для тех, кто хочет проверить свою удачу, играть в Лаки джет — это лучший выбор.
Get ready to play big with 888Starz Pakistan and unlock exclusive rewards with promo code 888LEGAL.
Con 1xslots codigo promocional disfruta de bonos exclusivos en cada juego.
закачать приложения онлайн казино https://www.adofaccipropiedades.cl/bez-rubriki/