Японы хойд хязгаарын Хоккайдо аралд өчигдөр орой урьдчилсан тооцооллоор 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Хоккайдо арлын зүүн хэсэгт орон нутгийн цагаар 22:27 цагийн орчимд болсон газар хөдлөлтийн дараа цунамийн түгшүүр зарлаагүй байна.
Одоогоор хүмүүс гэмтэж бэртсэн, байшин барилга эвдэрч сүйдсэн талаарх мэдээлэл алга байна.
Куширо хотоос холгүй Номхон далайд 60 км-ийн гүнд болсон газар хөдлөлт Японы зүүн хойд хэсэг болон зүүн хэсгээр мэдрэгдсэн гэж агентлагийн мэдээнд дурджээ.