Categories
мэдээ спорт

Хойд, өмнөд Солонгосын шигшээ багууд өрсөлдөж байна

“Чингис хаан кап 2016” сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн өчигдөр буюу есдүгээр сарын 7-нд эхэлсэн. Энэхүү тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн хамгийн сонирхол татсан тоглолтоор БНАСАУ-ын шигшээ, БНСУ-ын залуучуудын шигшээ багийн хоорондох тоглолт яг одоо болж байна. Олон улсын сагсан бөмбөгийн тэмцээний долоодугаар хэсэгт тааран тоглож буй хоёр Солонгосын багийн тоглолт сагсан бөмбөг сонирхогч, үзэгчдийг анхаарлыг татсан өрсөлдөөнтэй болж байна. Манай улсад ажиллаж байгаа БНАСУ-ын иргэд улаан цамцаар жигдэрч, нутгийнхаа баг тамирчдыг идэвхтэй хөгжөөн дэмжиж байлаа.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *