Categories
мэдээ нийгэм

“Хоггүй Монгол” аяныг гуравдугаар сарын 26-нд зохион байгуулна DNN.mn

“Хоггүй Монгол” аян дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус аяныг “Тэнгэр тайлал” бөөгийн холбоо, “Тэнгэрлэг Монгол” ТББ, “Чийрэг Монгол” ТББ, “Ивээлт Монгол хүн” ТББ-ын залуучууд хамтран хэрэгжүүлэх юм. Энэхүү өдөрлөг нь Туул голын ойр орчмыг цэвэрлэх, усны нөөц, бохирдлын асуудалд нийгмийн олонхын анхаарлыг хандуулах, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хуримтлагдсан хог хаягдлыг багасгахад олон нийтийг уриалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Зохион байгуулагчдын зүгээс иргэд олон нийтийг “Хоггүй Монгол” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *