Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтарсан мэдээлэл хийж байна.
Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад 10 гаруй байгууллага хамтарч ажилласан. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн.
Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Аргачлалын хувьд бол зөв. Гарч байгаа нэг эрсдэл нь үл хөдлөх хөрөнгөө борлуулсан ч гэрчилгээ шилжүүлэх хүртэл зарцуулагдах хугацаа гэдгээс шалтгаалж мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Төр хувь хүний мэдээллийг засах боломжгүй. Тиймээс иргэдтэй нийлж мэдээллээ зөв болгож, өрхийн амжиргааг дахин тодорхойлж, хүүхдийн мөнгө авах бүрэн боломжтой” гэв.