Энэ жилийн ЭЕШ долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулагдлаа. 2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгсөн байна. Энэ оны хувьд Коронавируст халдвар (COVID-19)-тэй холбогдуулан хөл хорио тогтоон ЕБС-ийн сургуулиуд цахимаар хичээллэх болсон. Тиймээс ЭЕШ өгч буй шалгуулагчид болон эцэг эхээс шалгалтаа хэрхэн бэлдсэн болон шалгалтын талаар ямар байр суурьтай байгааг Баянгол дүүргийн 47-р сургуулийн I болон II шалгалтын байрнаас сурвалжиллаа.
Тус шалгалтын байранд Улаанбаатар хотын 17 сургуулийн шалгуулагчид шалгалтаа өгсөн. Шалгалтын байр 9 цагт хаалгаа нээж хүүхдүүдээ оруулж,шалгалт эхлэхээс 5 минутын өмнө хаалгаа барьж байлаа. Зарим шалгуулагчид бичиг баримт дутуу эсвэл цүнх, гар утас, томъёоны хураангуй зэрэг журамд хориглосон зүйлийг авч ирсэн учраас хянагч багш нар шалгагчдад анхааруулж байлаа. Гэсэн ч шалгуулагчид дараа дараагийнхаа шалгалтанд авч ирсээр байв. Мөн тэднийг эцэг эхээс нь илүү сургуулийн багш нар нь ирж, хүүхдүүддээ урам өгч, олон зүйлийг зөвлөж байсан юм. Багш нар хоорондоо “Морьдууд хурдан” хэмээн мэндчилж байлаа.
ЭЕШ өгөх танхим руу ороход хүүхдүүд тухайн сургуулийн гадаа дугаарлан зогсож халуунаа үзүүлж, шаардлагатай бичиг баримтаа шалгуулан орж байсан юм. Өглөө биологийн хичээлээр шалгалт өгөх гэж буй нэг сурагчийн халууныг хэмжихэд байх ёстой хэмжээнээс хэтэрсэн гэж заасан тул тус сургуулийн эмчид хандахад, халуун хэмжигч нь алдаатай заасан байв. Зарим тохиолдолд халуун хэмжигч алдаатай заах тохиолдол байдаг учраас эмч халуун хэмжиж байгаа хүмүүст зөвлөгөөг өгч байлаа.
Шалгуулагчид шалгалтаа өгөөд гарч ирээд л багш руугаа гүйж очоод л шалгалтанд юу ирсэн, яаж хийсэн гээд хэлж байлаа. Ангиараа тойрч зогсоод л шалгалтын хэцүүг гайхаад л, цаг яасан хурдан өнгөрөв өө гээд л анги доторх болсон процессыг ярьцгааж байв. Одоо оноогоо орж харъя гээд хэсэг хэсгээрээ сургуулийг орхин гарч байлаа. Шалгуулагчдаас шалгалтын талаар тодрууллаа.
ЭЕШ-АА БИЕ
ДААН ГЭРЭЭРЭЭ БЭЛДСЭН
ЭЕШ-аа хэрхэн бэлдсэн бэ? Ямар нэгэн сургалтанд хамрагдаж чадсан уу?
Шалгуулагч:1
– Ямар нэгэн сургалтанд хамрагдаагүй. Ерөнхийдөө хичээл амарсанаас хойш гэрээрээ л бэлдсэн.
Шалгуулагч:2
– ЭЕШ-ндаа бэлдэж чадаагүй, өөрийнхөө мэдлэгдээ тулгуурлаад л орсон.
Шалгуулагч:3
– Ерөнхийдөө бие дааж сүүлийн гурван сар бэлдсэн. Өмнөх жилийн шалгалтыг бодвол харьцангуй гайгүй гэж бодож байна.
Шалгуулагч 4:
– Сургалтанд яваагүй. Өөрөө бие дааж бэлдсэн.
ХИМИ БОЛОН
АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТАНД ДЭЭРМЭДЭХГҮЙ ДААЛГАВАР ОРЖ ИРСЭН
Шалгалтанд нь мэдэхгүй зүйл орж ирсэн үү?
Шалгуулагч 1:
– Хими болон англи хэлний шалгалтанд дээрмэдэхгүй зүйлс ганц хоёр орж ирсэн. Ер нь энэ жилийн ЭЕШ-аас химийн хичээлийн шалгалт нь хамгийн хүнд санагдсан. Химийн хичээл нь өөрөө сонгон судлах хичээл учраас сургууль орж байхад цөөхөн ордог байсан.
Шалгуулагч 2:
– Математик л ер нь хэцүү байдаг шүү дээ. Бас англи хэл дээр мэдэхгүй зүйл байсан. Ер нь энэ жилийн шалгалтын агуулга нь их сонин орж ирсэн, өмнө жилийн жишиг даалгавруудтай харьцуулахад агуулга нь л их сонин байсан даа.
Шалгуулагч 3:
– Мэдэхгүй зүйл гэхээсээ илүү би өөрөө бэлдэж амжаагүй дөрөв таван зүйл байсан. Гэхдээ энэ жилийн хувьд шалгалтанд хүнд зүйл оруулахгүй гэсэн боловч өмнөх жилүүдийн жишиг даалгавартай харьцуулахад хүнд санагдсан.
Шалгуулагч 4:
– Нийгмийн шалгалт өмнөх жилийнхээс их хүнд орж ирсэн. Мэдэхгүй зүйл бас нилээн байсан. Би ер нь шалгалтын материал засаж байгаа хар машинд их эргэлзэж байгаа. Сошиалд тавигдсан материалтай өөрийнхөө материалыг харьцуулаад үзэхээр бага оноо алдсан байгаа ч яг гарсан оноон дээрээ их оноо алдчихсан байсан. Оноогоо яаж пропорцолж бодоод байгааг нь ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ талаар өргөдөл бичиж үзнэ гэж бодож байгаа. Агуулгын хувьд онол тал руугаа бүр илүү гүнзгий ухсан даалгавруудтай байсан. Ер нь 30 хувь авсан хүүхдүүд 60 хувь авсан хүүхдүүдтэй ерөнхий оноо л бараг л ялгаагүй байсан. Бэлдсэн зүйлийнх нь 20-30 хувь нь л орж ирсэн. Шалгалтаа өөрийнхөө хийснээр үнэлэгдсэн үү үгүй юу гэдэг нь маш эргэлзээтэй байна.
Нэг ангид ойролцоогоор хэдэн хүүхэд
шалгалт өгч байна вэ?
– Нэг ангид 12 хавьцаа хүүхэд байсан. Бүгд
тусдаа нэг нэг ширээнд сууж шалгалтаа өгсөн. Анги руу ороход гар ариутгаад, нэг
удаагийн бээлий өгсөн.
Карентинаас өмнө сургууль тань 12 дугаар
ангийн хичээлүүдээ бүрэн гүйцэт үзэж дууссан байсан уу?
– Математикийн хичээлээ үзээд дуусгачихсан
байсан. Бусад хичээлээ ерөнхийдөө үзэж дуусаагүй байсан.
ЦААНААС ӨГСӨН
ХАРАНДАА НЬ ГАРАХГҮЙ, ҮЗҮҮРЛЭХЭЭР ДОРОО ХУГАРДАГ
– Харандааны хувьд маш их асуудалтай
байсан. Цаанаасаа өгсөн харандаанууд нь гарахгүй үзүүрлэхээр эргээд л
хугарчихдаг. Хамаг цаг аваад байсан.
СУРГАЛТАНД
ЯВУУЛСАН, ЗААГААГҮЙ ХИЧЭЭЛ ИХ БАЙСАН
– Эцэг эхүүд сургуулийн гадаа
хүүхдээ хүлээн сууж харагдлаа. Тэд хоорондоо энэ шалгагч хар хайрцаг нэг л биш
байна, мөн хүүхдүүдийн оноо шууд гардаг болохоор оноогоо нуух тохиолдол их
байна хэмээн ярьж сууна. Тэднээс энэ жилийн ЭЕШ-ийн талаар болон хүүхдээ хэр
бэлдүүлсэн талаар асууж тодрууллаа.
ЭЕШ-д хүүхдээ хэрхэн бэлдсэн бэ? Хэр тусалж дэмжсэн бэ?
– Хувиараа сургалтанд явсан. Явсан сургалтанд нь шинэ шинэ зүйл зөндөө заасан гэсэн тэгэхээр арван жилийн багш нар заах хичээлээ бага ч гэсэн хугацаанд нь хангалттай зааж чадаагүй гэж бодож байна.
Зурагтаар заасан хичээлийг хүүхэд хэзээ ч бүрэн гүйцэт ойлгохгүй
– Энэ жилийн хувьд хүүхдүүд маш их хохиролтой байгаа. Учир нь гэвэл карентинаас болоод сургуулийн хичээл нь ч олигтой сайн ороогүй. Тийм болохоор манай хүүхэд хувиараа л шалгалтаа бэлдсэн. Дөрвөөс таван жил хими биологийн хичээлээр бэлдсэн, гэсэн хэдий ч энэ шалгалтанд их хэцүү даалгаврууд орж ирж байна гэсэн.Зурагтаар заасан хичээлийг хүүхэд хэзээ ч бүрэн гүйцэт ойлгохгүй, мэдэхгүй зүйлийг тэр дор нь багшаасаа асуух хэрэг гарна шүү дээ. Тийм боломж байхгүй учраас хэцүү л байсан даа.
Б.МӨНХДУЛАМ
Х.ЕСҮ