АНУ-ын Умард Каролина мужид хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутгагдаж, 26 жилийн турш хоригдсон иргэнийг гэм зэмгүй болохыг нь баталж цагаатгасан байна. Донта Шарпе 1994 онд баривчлагдсанаасаа хойш өөрийгөө гэмгүй гэдгийг батлахаар удаан хугацаанд тэмцсэн ажээ. Эцэст нь түүнийг хорих газраас сулласан байна.
Тэрээр суллагдсаныхаа дараа миний гэр бүлийн нэр цэвэрлэгдлээ, уг хэрэг бидний мөрөн дээр удаан хугацаанд дараа болж байлаа хэмээн ярьжээ. ВВС агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сурвалжилснаар хэрэг нь бүрэн цагаатгагдсан тул Шарпе мужийн шүүхэд гомдол гаргаж, нөхөн төлбөр шаардахаар зэхэж байна.
Шарпе хилс хэрэгт гүтгэгдэн хоригдож байгаа гэм зэмгүй олон хүнийг мэдэх бөгөөд авлига хээл хахуулийн тогтолцоог өөрчлөх ёстой хэмээн ярьжээ.