Хэнтий, Дорнод аймагт түймрээс хамгаалах зурвас
сэргээх болон, шинээр гаргах, ойн зурвас зэрэг томоохон ажлыг энэ жил хийж гүйцэтгэсэн байна. Тодруулбал, Дорнод
аймгийн Баян-Уул сумын хилийн хэсэгт БОНХАЖЯ-ны 78,3 сая төгрөгийн
санхүүжилтээр 12.7 км урт, 30 метрийн өргөнтэй ойн түймрээс хамгаалах зурвас
татаж Харин Хэнтий аймгийн Биндэр суманд 11м өргөн, 40см гүн, 12 км урт,
Дадал суманд 11м-ийн өргөн, 40 см-ийн гүн, 8 км урт зурвасыг тус тус хийж гүйцэтгэжээ. Мөн
“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр
эрсдэлтэй голуудын сав газарт” төслийн санхүүжилтээр 10
метрийн өргөн, 74 км урттай түймрээс хамгаалах шороон зурвас татжээ. Ингэснээр
тус тус аймгийн дагуух хилийн бүсэд нийт
116,7 км урт шороон зурвас хийж гүйцэтгэсэн байна.