Categories
мэдээ нийгэм

Хилийн чанад дахь монгол сургуулиудын үйл ажиллагаанд дэмжлэг хүсэв

ЗурагГадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хилийн чанад дахь ДТГ-ууд болон Монголчуудын холбоо, ТББ-уудын төлөөлөлтэй өнгөрсөн бямба гарагт ГХЯ-нд цахим уулзалт хийв.

Уулзалтын эхэнд сайд Ц.Мөнх-Оргил Засгийн газрын үйл ажиллагаа болон улс орны нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны салбарт хийж буй тоймтой ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Уулзалтад оролцсон Монголчуудын холбоо, ТББ-уудаас тодорхой асуудлаар ялангуяа хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургууль, соёлын төвүүдэд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, монгол хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэхэд дэмжих, нийгмийн даатгал болон монгол оюутнуудыг эх оронд нь дадлага хийлгэх, ажлын байраар хангах чиглэлээр тодорхой саналуудыг танилцуулж Гадаад харилцааны сайдаас дэмжлэг хүссэн.

Сайд Ц.Мөнх-Оргил монгол иргэдийн тавьсан саналуудыг холбогдох байгууллагуудад уламжилж, тодорхой ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

ГХЯ-наас энэхүү цахим уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд гурав дахь удаагийн уулзалт амжилттай болж өндөрлөв. Уулзалтад Монгол Улсаас хилийн чанадад суугаа 45 ДТГ, 28 оронд үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ-ууд оролцсон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *