Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд наадмаар амарна

Image result for Хилийн боомтуудҮндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдээр тохирсны дагуу Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтууд амарна.

  • Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):
  • Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
  • Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын 11-13–ны өдөр
  • Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.
  • Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.

Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):
Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *