Categories
гадаад мэдээ

Хилэнцэт хорхойд хатгуулсан 500 гаруй хүн эмнэлэгт хэвтжээ

Египетийн өмнөд Кайро хотод их хэмжээний аадар бороо орж, үерлэсний улмаас гурван хүн амиа алдаж, 500 гаруй хүн хилэнцэт хорхойд хатгуулж эмнэлэгт хүргүүлжээ.

Хүчтэй шуурга, үерээс үүдэн олон зуун хилэнцэт хорхой үүрнээсээ дайжин, олон айлын гэрт орж ирсэн байна. Улмаар хилэнцэт хорхойд хатгуулж, хордсон 500 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнчлэн Асуан хотод амралтын өдрүүдээр хүчтэй мөндөр орж, цахилгаан цахиж, аадар бороо орсны улмаас мужийн захирагч Ашраф Аттиа сургуулийн хичээллэх хуваарийг хойшлуулахыг мэдэгдэв. Мөн шуурганы улмаас цахилгаан тасарсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *