Замын-Үүд дэх гаалийн газраар өнөөдөр Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан байна. Уг үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.