Categories
мэдээ нийгэм

Хилээр хар тамхи оруулж ирж зардаг хоёр залууг баривчлав

har tamhiЭрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрынхан энэ сарын 5-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.

Саяхан тус газрынхан ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран Цагдаа, дотоод цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохдыг ашиглан мансууруулах бодис хадгалж байсан залуусыг баривчилсан байна.

Тодруулбал, 28 настай М, 33 настай Ш нар “мөс” хэмээх бодисыг хилээр оруулж ирэн, баар цэнгээний газруудад залууст борлуулдаг байсан хэрэгт сэжиглэгдэж буй юм. Тэднээс жижиг уутанд хэмжин савласан хар тамхийг эд мөрийн баримт болгон хураан авч, цагдан хорьжээ.

Дээрх хоёр хүнд Эрүүгийн хуулийн 20.7.2-т заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Сэжигтнүүдийн нэг нь Хууль сахиулахын их сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч байгаад хасагдсэн нэгэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *