Categories
мэдээ нийгэм

Хилээр хайрцагтай хүн нэвтрүүлэх гэж байгаад бүтэж амиа алджээ

Нас барсан хүнийг хилээр нэвтрүүлсэн ноцтой хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Замын-Үүдийн хилээр манай улсын иргэн хайрцаганд нуугдаж нэвтэрсэн байна. Гэвч хайрцаганд байхдаа агааргүйтэж, бүтэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэрээр бичиг баримтгүй учраас ийнхүү хайрцаганд нуугдаж хил нэвтэрсэн аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Хилээр орж ирж байгаа тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг Гаалийн байгууллага шалгадаг. Тэгэхээр тухайн өдөр ямар шалгалт хийгдсэн, шалгалт хууль журмын дагуу явагдсан уу гэдгийг холбогдох байгууллагууд шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *