Жудо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод гурав дахь өдрөө үргэлжлэв. Өнөөдөр багийн аварга тодруулах барилдаан болж, эмэгтэйчүүдээс “Хилчин” спорт хорооны тамирчид багаараа түрүүллээ. Харин хоёрдугаар байрт “Женко” клубийн охид шалгарав.
Багийн аваргын төлөөх барилдаанд:
- -52кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Солонго “Женко”-гийн Б.Мөнхжаргалыг торгуулиар ялав.
- -57кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Ч.Аззаяа А.Батзулд цэвэр ялагдав.
- -63кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа Б.Мөнгөнчимэг нар вазари үнэлгээгээр тэнцэж, улмаар Д.Сумъяа торгуулиар ялав.
- -70кг “Хилчин” спорт хрооны тамирчин Баасанжаргал өрсөлдөгчөө цэвэр ялав.
- 78кг “Хилчин” спорт хорооны Б.Хонгорзул
П.Лхамдэгдэд цэвэр ялагдав.
Ийн 3:2 болж “Хилчин” спорт хорооны эмэгтэйчүүдийн баг түрүүлэв.