Categories
гадаад мэдээ

Хийн хоолой задарч, усан дор түймэр гарчээ

Мексикийн булангийн ойролцоо далайгаар дайрдаг хийн хоолой задарснаас усан дор түймэр гарчээ. Тодруулбал, Мексикийн газар тосны Pemex компанийн эзэмшлийн шатахуун дамжуулах хоолойн залгаас хэсгийн хавхлагад гэмтэл гарсан байна.

Таван цаг орчим үргэлжилсэн түймрийг унтрааж, аюулгүй болгосон талаар мэдээлжээ. Азаар хүний амь эрсдээгүй байна. Сүүлийн үед Шатахуун дамжуулах хоолойд гэмтэл гарах болсон шалтгааныг шинжээчид Мексикийн буланд цахилгаан соронзон шуурга болон дуу цахилгаантай бороо гэх мэт байгалийн үзэгдлүүдээс үүдэлтэй гэж үзэж байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *