Categories
мэдээ нийгэм

Хийморийн овоог цэвэрлэжээ

Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн алба хаагчид өчигдөр Хийморийн овооны ойр орчмын хогийг цэвэрлэжээ. Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын шинийн нэгний өглөө хийморио сэргээх хүсэлтэй нийслэлчүүд Хийморийн овоог зорьж, хадаг, шил лааз, цаас зэргээр орчныг нь бохирдуулаад буцдаг.

Тиймээс аврах тусгай ангийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан ийнхүү овооны орчныг цэвэрлэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *