“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улс дахь айлчлалын үеэр үзэл бодлоо илэрхийсэн иргэдийг баривчилсан асуудал болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн …. дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлсэн гэх мэдээллийн мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.
Гомдлын дагуу холбогдох байгуулагуудааас мэдээлэл авсан байна. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх нь нээлттэй. Гагцхүү энэ айлчлалын хамгаалалт нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хамгаалалтын гурван зэргийн нэгдүгээр зэргийн хамгаалалт авах зочин байсан.
ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцсэн иргэдэд хамгаалалтын II зурваст жагсаал хийх боломжтой гэсэн зөвлөмжийг Цагдаагийн байгууллагаас өгсөн. Гэвч хамгаалалтын I зурваст нэвтэрсэн тул албадан саатуулсан гэж Цагдаагийн байгууллагаас бидэнд мэдээлсэн.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар хамгаалалтын бүсэд жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг. Төрийн трэргүүний аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын хуулиас гадна олон улсын гэрээ эрх зүйгээр зохицуулагддаг харилцаа. Иргэдийг саатуулах үедээ хэтрүүлэн хүч хэрэглэсэн байж болзошгүй зөрчлийг мөн шалгалтын явцад тогтооно.
One reply on “ХЭҮК: Хамгаалалтын I зурваст нэвтэрсэн тул албадан саатуулсан DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru