Хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафон АНУ-ын Аризона мужийн Финикс хотод болж байгаа бөгөөд Монгол Улсаас Б.Буджаргал, Д.Ганбат нар амжилттай оролцож байна.
Маргааш өндөрлөх /2019.01.04/ энэ уралдаанд 30 улсын 300 гаруй тамирчид хурд, хүч, тэсвэр хатуужилаа сорьж байгаа юм. Тамирчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан оролцогч ялагч болно. Энэ жилийн тэмцээн өндөрлөх дөхөөд байгаа энэ үед зарим оролцогч замын дундаас гараад байна.
Сүүлийн жилүүдэд олон улсад эх орныхоо нэрийг гаргаж байгаа Б.Буджаргал 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга цолыг хүртээд байгаа билээ. Тэрбээр энэ жилийн эхний тэмцээнээ зургаан өдрийн гүйлтээр эхэллээ.
Баг тамирчдаа дэмжихээр АНУ-д амьдарч буй монголчууд тэмцээн болж байгаа Финикс хотноо ирж, амжилт хүсч дэмжиж байгаа юм. Зургаан өдрийн марафоны 24 цагийн гүйлтэд Н.Мөнхтуяа оролцож замаа дуусгажээ.