Categories
мэдээ нийгэм

“Херо”-гийн Б.Баатарыг цагдан хориогүй гэв

“Херо” энтертайнментийн захирал Б.Баатарыг баривчилж, цагдан хорьсон тухай мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр 15:00 цагт Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдээлэл хийлээ.

БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар хэлэхдээ “Баянхонгор аймагт МАН-аас УИХ-д нэр дэвшигч Л.Элдэв-Очирын гомдлоор “Херо” энтертайментийн Б.Баатараас тодруулга авах зорилгоор “Херо” энтертайнмент дээр очсон ч найруулагч Б.Баатар нь “Баянхонгорт ажилтай байна” гэж утсаар ярьсан.

Ингээд бид гомдлын дагуу студид үзлэг хийсэн. Тус үзлэгээ студид байсан н.Лхагвасүрэн, н.Мөнх-Очир гээд хоёр хүнд хийсэн. Тухайн үед н.Лхагвасүрэн хуулийн зөвлөх дуудах хүсэлт өгч, бид хүсэлтийг хүлээн авсан. Ингээд хуулийн зөвлөхийг нь Гачууртаас иртэл үзлэг хийгээгүй хүлээсэн. Гурван цагийн дараа хуулийн зөвлөх Б.Чулуунбат нь студид ирсэн. 01:00 цагт Баянхонгорт байна гэсэн Б.Баатар өөрөө студид хүрээд ирээд үзлэг хийлгэхгүй гэж хэлсэн.

Бид үзлэгийн өрөөнд албадаж орох үйлдэл хийгээгүй. Бидэнд орох ч боломж олдоогүй. Ингээд бид 02:00 цагийн үед явахдаа цагдаагийн хоёр албан хаагчийг урьдчилан сэргийлэх зорилгоор студид үлдээсэн. Үүний дараа Хошууч н.Солонгын утас руу яриад, Б.Баатар өмгөөлөгчийн хамт тайлбар өгье гэсэн ч одоо болтол тайлбар өгөхөөр ирээгүй байна. Өчигдөр Б.Чулуунбатаас албан тоот ирсэн. Цагдаагийн байгууллага Б.Баатарыг саатуулаагүй, хориогүй, цагдаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Бид өнөөдөр Б.Баатар захирал руу залгасан ч утас нь яриад байсан. Одоо хүлээгээд байж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *