“Талын түмэн адуу-2021” оны эвентэд хамгийн их сонирхол татсан нь Хэнтий аймгийн музейн хээрийн музей байлаа.
Дэлгэгдсэн үзмэрүүдийн тухай Хэнтий аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Нарантунгалаг “Манай музей “Талын түмэн адуу” эвентэд 2017 оноос хойш оролцож байна. Энэ үзэсгэлэнд Батноров хийцийн дарханы бүтээлүүдээр хээрийн тусгай үзэсгэлэн гаргадаг. Тэр дундаа Тожил дархан буюу Бадрахын Ишжамц гэж хүний урласан бүтээл болох эмээлээр оролцож байна” гэлээ.
Тожил дарханы урласан хормойн боолт, хэт хутга
“Тожил дархан нь нутгийн боршоогын шороог муутуу цаасны үйрмэгтэй холиод цутгуурын аргаар хэв гаргадаг. Тэр хэвээрээ маш олон эмээлийн тоног мөн мөнгөн аяга зэргийг урласан хүн. Мөн Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжавын өөрийн гараар урласан хулсан модон дээр хялгасан бийрээр хийсэн “Хошуу наадмын зураг” уяачдын холбооноос түүнд Молор эрдэнэ гэсэн шагналыг 2007 онд нөхөн олгосон шагнал батламж нь манай музейд байна” гэсэн юм.
Мөн унаач хүүхдийн наадмын цамц, овоодой, байна. Тожил дархан нь шавь нараа шалгахдаа шаазан аягыг мөнгөлүүлж шалгадаг өвөрмөц хүн байжээ. Тухайн үедээ шаазан аягыг мөнгөлнө гэдэг маш нарийн ур ухаан юм.
Тожил дарханы гурав дахь шавь Намжилсүхийн мөнгөлсөн аяга,Тожил дарханы багж хэрэгсэл,хормойн боолт,зэрэг үзмэрүүдээр өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. Хэнтий аймгийн нэгдүгээр сургуулийн багш Тарважав өөрийхөө хэрэглэж байсан хүүхдийн эмээлийг музейдаа өгсөн. Энэхүү эмээл нь үеэс үед дамжигдсан бөгөөд150 жилийн настай хэмээн өгүүллээ.
Хэнтийн аймгийн хээрийн үзэсгэлэнгийн үзмэрүүдийг тайлбартай нь хүлээн авч үзнэ үү.
Тожил дарханы багаж хэрэгсэл
Хурдан морины хүүхдийн цамц, овоодой
Тожил дарханы урласан мөнгөн аяга
Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын зурсан Хошуу наадам зураг “Молор эрдэнэ” шагналын хамт
Тожил дарханы хийцийн эмээл
Эрдэм шинжилгээний ажилтан Г.Нарантунгалаг
150 жилийн түүхтэй хүүхдийн эмээл
А.ДОРЖХАНД