Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө.
СЕХ-ноос хэсгийн хороодын ирүүлсэн дүн мэдээг нэгтгэн танилцуулж байна.
22:00 цагийн байдлаар 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын ирц 34,82 хувьтай байгаа бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын ирц 39.42 хувьтай байна.
Ийнхүү хоёр тойрогт явуулсан нөхөн сонгуульд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тул хуулийн дагуу нэмэлт сонгууль явуулахаар болж байна.
Энэ удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад 2.2 тэрбум төгрөг зарцуулсан. Нэмэлт сонгууль зохион байгуулахад мөн хэмжээний төсөв шаардагдана гэдэг мэдээлэл байгаа юм.
22:14 цагийн байдлаар 18-р тойргийн 89 хэсгийн хорооны 19 хэсгийн хорооноос ирсэн мэдээллээр:
- Ц.Идэрбат 3259
- Ц.Гарамгайбаатар 867
- М.Чингисхаан 163
- А.Бархүү 51
- Д.Чулуунбат 40
- Д.Баатаржав 40 санал аваад байна.
10:15 цагийн байдлаар 28-р тойргийн 59 хэсгийн хорооны 3 хэсгийн хорооны мэдээлэл ирсэн бөгөөд
- Э.Батшугар 3,768
- Б.Найдалаа 1,013
- Э.Бат-Үүл 916
- Ш.Гантулга 550
- А.Отгонбаатар 349
- Х.Бат-Ялалт 297
- Ц.Гантулга 241
- Л.Цог 32
- Ш.Төмөрсүх 13
- А.Батдорж 6 санал аваад байна.