Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдрийг 19 дэх жилдээ тэмдэглэнэ

Улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр энэ сарын 10-ны өдөр
тохионо. 19 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх тус өдөр уламжлал ёсоор
хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлэх аж. Энэ талаар
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээлэл хийлээ.

Улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажил анх 1939 оны дөрөвдүгээр
сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл 31 мянга гаруй хүнийг цагаатгаж, нэр төрийг нь
сэргээсэн байна. УИХ-аас 1998 онд баталсан “Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль хэрэгжиж
эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 18036 хүнд 16 тэрбум 247.4 сая төгрөгийн нэг
удаагийн нөхөн олговрыг төрөөс олгоод байгаа аж. Энэ оны эхний найман сарын
байдлаар 34 иргэнд 33 сая төгрөг олгосон байна.

Одоогоор
цаатгах асуудлыг нь судалж байгаа 6000 гаран хүний баримт материалтай танилцаж
байгаа ба амь насаа алдсан иргэдийн нөхөн олговор бага байгаа гэж үзэн
нэмэгдүүлэхээр хуулийн төсөл боловсруулсан. Гэвч мөнгөн дүн өндөр байгаа тул
эдийн засгийн хямрал арилж, эдийн засаг сайжиртал  хичнээн төгрөгийн нөхөн
олговрын тоог мэдээлэхгүй хэмээн тус комиссын дарга Л.Цог мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *