Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн Н.РЭНЧИН
Манай оронд зэс алтны баяжмал гаргах Оюу толгойн үйлдвэр байгуулагдан ажиллаж эхэллээ. Монгол нутгийн элсээр шуурсан онгон зэлүүд говьд дэлхийд томд тооцогдох энэ үйлдвэрийг олон мянган км-ийн цаанаас ирсэн авьяаслаг мэргэжилтнүүдийн гар бие, хүч хөрөнгөөр босч буй энэ үйлдвэр бол монголчуудад тохиолдох их аз учраас аманд орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй. Иймийн учир энэ үйлдвэрийг байгуулсан нөхөд, эздийг хадаг сүү барин хүлээж аваад зогсохгүй одон медалиар шагнан урамшуулж, нягт хамтран ажиллах учиртай. Энэ үйлдвэртэй төстэй Эрдэнэт үйлдвэр 30-40 жил монголчуудыг тэтгэсээр ирсэн үү. Тэгвэл Оюутолгойн үйлдвэр Эрдэнэтээс хэд дахин илүү хүчин чадалтай гэдэг. Одоогийн байдлаар Оюутолгой дан ганц гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай мэт ажиллаж байгаагаас хишиг буян нь монголчуудад хүртээлгүй байна гэсэн зэмлэл шүүмжлэл хүртэх шалтгаан болдог.
Тиймээс уг үйлдвэрийг Монгол, АНУ-ын хамтарсан үйлдвэр болгон зохион байгуулж, ажиллуулах нь хоёр талын эрх ашигт бүрэн нийцнэ. Оюутолгойн үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөжийн талаарх мэдээлэл тодорхой бус байна. Хамтын үйлдвэр байгуулахад Монголын талаас орон тооны ажилтан, орлогч захирал, менежер, инженер, санхүү бүртгэл, тооцооны ажилтан, харуул манаа зэрэг цөөхөн ажилтан шаардагдана. Мөн сүүлийн арваад жил бэлтгэгдсэн мэргэжлийн ажилчид хэдэн мянгаараа ажиллаж байна. Цаашид ч энэ хэвээр үргэлжилнэ. Харин үйлдвэрт хамтран оролцох хөрөнгийн хэмжээг энэ удаа тодорхойлох боломжгүй бөгөөд талуудын оролцоог оруулсан хөрөнгийн хэмжээгээр тооцохоор хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ дагуу мөрдөж байгаа хуульд өөрчлөлт оруулах замаар хамтын үйлдвэр ажиллах шаардлагатай байгааг санал болгож байна.
Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.