Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Ардын нам олон түмний бус оффшорчдын бүлэглэл болжээ

СХД-ийн XXIX хорооны иргэн Ж.Дарьханд

Арван цагаан буян амлаж, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, төр засгийн эрхийн жолоог амласан МАН-ынхан амлалтаасаа 180 хэм буцаж 10 хар нүгэл гэмээр үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал, “Цалинтай ээж” хөтөлбөрөө цаасан таталбар болгож, олон эхийн голыг харлатал гомдоов. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг ялгаварлаж, тэдний жаран хувийг залилж, төрийн халамжийн гадна орхилоо. Өтөл насандаа амар түвшин амьдрах итгэлийн гэгээг хойшлуулж, өндөр насны тэтгэвэрт гарах насыг ёстой л “гулгуулан” нэмлээ. Хүн амын орлогын албан татварыг нэмэв. Нөгөө сонгуулийн үеэр татвар нэмэхгүй гэсэн амлалтаа мартдаг хүмүүс байх нь ээ. Оффшорчдын эсрэг биш тэдний толгойг илсэн хууль гаргачихлаа. Арга ч үгүй биз. Одоогоор илэрч нэрлэгдээд буй оффшорчдын ихэнх нь МАН-ын хамааралтай хүмүүс гэдэг нь үнэн аж. Олон нийтэд нууцалсан 45 хуудас баримтыг дэлгэхээсээ МАН-ынхан айсаар буйг тэдний дүр төрх гэж болно. Улаанбаатар хотын захирагчийн албаны орон сууцны мэргэжилтэн гэгдэх хүмүүс ахмадын байраар түрий барьж хөгшдийг чирэгдүүлсээр байна. Бэлэн барьчихаад эздээ хүлээж буй орон сууцуудыг иргэддээ түрээсээр өгөхөөс МАН-ынхан татгалзаж байгаа нь тэдний өнгө биш дотрыг дэлгэн харууллаа шүү. Эдгээрээс үзэхэд МАН ардын биш бирдийн, олон түмний бус оффшорчдын бүлэглэл болжээ.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

С.ЦОМОРЛИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *