Намар болж, өвс ногоо шарлан, хээрийн түймэр гарч эхэлжээ. Наймдугаар сарын 18-ны пүрэв гаригт Дорнод аймгийн Матад сумын Түмэнхаан багийн “Уулын-Өвөр” /сумаас баруун хойш 12 км-т/ гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Түймрийн дуудлагын дагуу тус өдрийн наймдугаар сарын 18-ны өдрийн 17:38 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 27 хүн, 4 автомашин, нийт 39 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг бүрэн унтраажээ.