Categories
мэдээ нийгэм

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

архины шил зурган илэрцүүдЭнэ зун хур бороо бага нийт нутгаар хуурайшилт ихтэй гандуу байна. Онцгой байдлын ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр хуурайшилт дээд цэгтээ хүрээд байгаа гэнэ. 2017 он гарснаас хойш нийт нутгийн хэмжээнд 101 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Харин өнөөдрийн байдлаар 3 аймгийн 4 суманд ой хээрийн түймэр асч байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр , Төв аймгийн Эрдэнэ , Мөнгөнморьт , Булган аймгийн Тэшиг суманд ой хээрийн түймэр асч байгаа төдийгүй онцгой байдлын 920 албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна. Иргэн та хээр гадаа, ой модонд зугаалахдаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Мөн ууж идсэн бүтээгдэхүүний шил , лаазыг цэвэрлэж хогийн цэгт хаяхыг анхааруулж байна. Учир нь иргэдийн хаясан архины шилэнд нарны тусгал тусч хуурай өвс, мод шатаж улмаар ой хээрийн түймэр болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *