Categories
мэдээ нийгэм

ХДХВ/ДОХ-той болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээг шинэ түвшинд гаргалаа

ЗурагӨнөөдөр ХӨСҮТ-д Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрийн тэтгэлэг хүлээн авагч талын төслийн үйл ажиллагааны тайланг танилцуулан, хүлээн өгөх арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд Канад Улсын Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч, сувилагч, мэргэжилтнүүд болон тус төвийн захирал Д.Нямхүү нар оролцлоо.

Уг төслийн зорилго нь Улаанбаатар хот дахь эрсдэлт бүлгийн хүн ам болох эмэгтэй биеэ үнэлэгчид, эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд болон ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүст үзүүлэх бэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн юм.

Тухайлбал, ХДХВ/ДОХ-той хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ өгөх өрөөнүүдэд үйлчлүүлэгчийн аюулгүй, тав тухтай, нууцыг хадгалсан орчинг бүрдүүлэх, мөн бэлгийн цөөнх эрчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг “Солонго” кабинетын орчин нөхцлийг сайжруулах зорилгоор уг өрөө, тасалгаанд иж бүрэн дотоод засал хийн, ариун цэврийн өрөөг тохижуулахад 20 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Төслийг энэ оны наймдугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 3 хүртэл 100 хувь хийж гүйцэтгэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *