Categories
мэдээ нийгэм

ХБИ, нялх хүүхэдтэй ээжүүдэд төрийн үйлчилгээг гэрээр үзүүлж эхэлжээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид, нялх хүүхэдтэй гэрээс гарч амждаггүй аав, ээжүүдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор гэрээр болон хороодын Иргэний танхимаар үйлчилж эхэлжээ.

Дүүргийн Засаг дарга захирамж гарган үйлчилгээ хүргэх хэлтэс, нэгжүүдээс бүрдсэн ажлын хэсгийг Засаг даргын орлогч М.Алтангэрэлээр ахлуулан байгуулж, үүрэгжүүллээ.

Ажлын хэсэгт Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас төрийн үйлчилгээг бүх хэлбэрээр хүргэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгал, улсын бүртгэл, газар эзэмших, өмчлөх тухай зөвлөмж, мэдээллийг өгч байна.

Мөн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, газар дээр нь шийдвэрлэх боломжгүйг эргэн мэдээлэхээр ажиллаж байна. Энэхүү үйлчилгээ нь өнөөдрөөс эхлэн 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хороодод батлагдсан хуваарийн дагуу явагдах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *