Монголын Залуучуудын Холбоо нь 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийнхөө хүрээнд Трек дугуйн дэлгүүртэй хамтран “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачлагат төслийг өнгөрөгч тавдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Тэгвэл уг төслийн хүрээнд “ДЦС–4” ТӨХК-ий Залуучуудын зөвлөлийн санаачилгаар тус байгууллагын залуус унадаг дугуйн зогсоолтой болжээ. Уг дугуйн зогсоолыг техникийн шаардлага хангахгүй болсон хаягдал төмөр ашиглан өөрсдөө хийсэн байна. Цаашдаа ч “Унадаг дугуйтай улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд унадаг дугуйн зогсоол хийх ажлаа үргэлжлүүлэх бөгөөд хувь хүн, албан байгууллагууд ч захиалан хийлгэх боломжтой аж.