Categories
гадаад мэдээ

Хаягдал хүнсний дэлгүүр нээгджээ

Данийн
нийслэл Копенгаген хотод хүнсний илүүдэл бүтээгдэхүүн худалдаалдаг дэлхийн
анхны дэлгүүр нээгджээ. “Wefood” нэртэй тус дэлгүүр бусад газруудын борлуулж
дөнгөөгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж, хоол хүнсийг бусад дэлгүүрээс
30-50 хувиар хямд зардаг аж. Ингэхийн тулд тус улсын томоохон супермаркетууд
болон самар, жимс, ногоо, мах, махан бүтээгдэхүүн импортлогчидтой гэрээ
байгуулжээ.

Жил
бүр Дани Улсад 700 мянга орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг хог дээр хаядаг аж.
“Wefood” дэлгүүрийнхэн энэ хэмжээг бууруулах зорилготой ажиллаж эхэлжээ. Тус
улсын Байгаль орчин, хоол хүнсний асуудал хариуцсан сайд Эва Кьер Ансен
“Иймэрхүү дэлгүүрүүд хугацаа нь дуусаж, ялзарч хаягдаж байгаа хүнсний
бүтээгдэхүүний асуудлыг шийдэхэд маш чухал хэрэгцээтэй алхам юм” хэмээжээ.
Харин Франц улс дэлгүүрүүдэд борлуулагдаагүй хүнсний бүтээгдэхүүнээ хаях эсвэл
устгахыг хориглосон дэлхийн анхны орон болсон. Ингэснээр тус улсын дэлгүүрүүд
хугацаа нь дууссан, муудсан хоол хүнсийг буяны байгууллагуудад юм уу хүнс
хадгалах банкуудад тушаах ёстой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *