Categories
мэдээ цаг-үе

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсоно DNN.mn

Өнөөдөр УИХ-ын байнгын болон дэд, түр хороод хуралдана. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан

  1. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсоно

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  1. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  2. “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

  1. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох
  2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын биелэлтийн явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /Ус ашиглалт болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдаан:

  1. Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулж, Нийслэл Улаанбаатар хотод LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг тавих төслийн талаарх мэдээлэл сонсох товтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *