Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болно.

Хаврын ээлжит чуулганаар нийт 29 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, УИХ, Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон асуудлуудаас гадна хууль санаачлагч буюу Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн боловсруулан өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилохыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэх юм. Үдээс хойш буюу 15.00 цагт чуулган хуралдаж, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *